Та эргэн тойрны хүмүүстээ өөрийн сүр хүчээ харуулахыг хүсдэг нь мэдээж.
Үүнд чинь эмэгтэйчүүд бүр ч илүү тааламжтай хандах нь гарцаагүй. Гэхдээ
хүмүүст хүчтэй гэдгээ харуулахын тулд, түүийгээ зарлах бус бодит
үйлдэлээр харуулах хэдэн сонирхолтой зөвөлгөө өгөе. Энэ бол үнэхээр
боломжийн зүйл шүү.
Гар дээрээ хоёр эмэгтэйг өргөж зургаа татуулах
Хэрэв Та од бол фотокамер барьсан хүн гараад ирвэл нарны хаалтаараа
өөрийгөө халавчилж болно. Харин хоёр эмэгтэйг гар дээрээ өргөнө гэдэг
бол үүнээс ч илүү сайхан зүйл юм. Үүний тулд эхлээд эмэгтэйчүүдээ
өөрийнхөө мөрөн дээр гараар нь тэгнүүлж биедээ ойртуулна. Дараа нь ар
талаас нь өргөж ташаан дээрээ суулган газраас хөндийрүүлнэ. Хэрэв
эмэгтэйчүүдтэйгээ өмнө нь сайтар биендээ наалдаад өгөөрэй хэмээн
тохирвол өргөхөд улам илүү хялбар байх болно.
Зүүн талын зургийг «пирамид шиг харагдах хүчгүй эр» хэмээн нэрлэдэг. Энэ
үед ташаа бат бөх байх, тэгээд шуундаа бяртай байхад л хангалттай. Зүүн
талын зурган дээрх дасгалыг хийж сурахад өөрийн жингийн 65–80%-тай
тэнцэх штангийг өргөөд 8 удаа сууж босдог байх, мөн гарын шуугаараа
20%-ийг өргөж чаддаг байхыг хэлнэ. Эмэгтэйчүүдийг өргөхөд хатуу цэх
нуруу, даралт тэсвэрлэх байдал хэрэгтэй. Энэ зурган дээрх дасгалын үндэс
нь өөрийн биеийн жингийн 110–120%-тай тэнцэх хэмжээгээр сууж босох,
50%-тай тэнцэхээр тонгойхыг хэлнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Post a Comment